Нью-Йоркт хоёр цагдаа амиа алджээ

Нью-Йоркийн хоёр цагдааг эргүүл хамгаалалтын машин дотроо сууж байхад нь зэвсэгт этгээд буудан хороосон харамсалтай хэрэг гарчээ.

Буутай этгээд хэргийг үйлдсэнийхээ дараа метроны буудал руу зугтаж, өөрийнхөө амийг хорлосон байна.

Нью-Йоркийн цагдаагийн нэгэн ажилтан тамхи наймаалсан хэргээр Эрик Гарнер хэмээх хар арьст иргэнийг буудаж хөнөөсөн нь нийгмийн бухимдлыг төрүүлээд байсан бөгөөд хэрэгтэн цагдаа нарыг үзэн ядсан постыг нийгмийн сайтад оруулж байжээ.

Цагдаа нарыг буудан хороосон хэрэг Эрик Гарнерийн үхэлтэй холбоотой гэж хууль хяналтын байгууллагынхан таамаглаж байгаа ажээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ