9 настай охин хуурамч дуудлага өгч цагдаа нарыг түгшүүрт автуулжээ

ОХУ-ын Волгоград хотын цагдаагийн газарт өөрийг нь үл таних эрэгтэй хулгайллаа гэсэн дуудлага 9 настай охиноос ирж цагдаа нарыг түгшүүрт автуулжээ.

“Хотын бүх цагдааг түгшүүрээр хөдөлгөж охины хэлсэн хар өнгийн машиныг эрэн сурвалжилж, 100 гаруй машиныг шалгасан боловч охин ч, хулгайлсан хүн ч олдоогүй" гэж цагдаагийнхан мэдэгдсэн юм.

Энэ сарын 16-нд болсон тус хэргийн дараа хуулийнхан асуудлыг тодруулахаар охины суралцдаг 13 дугаар сургуульд дээр очиход “хулгайлагдсан” охин тэр өдөр хичээлдээ сууж байсан гэнэ.

Охин хичээлдээ очоод найзынхаа утсаар цагдаа руу залгаж өөрийг нь хулгайллаа хэмээн тоглоом хийсэн бөгөөд худал дуудлага өгч цагдаагийнхныг чирэгдүүлсэн охины эцэг эхэд захиргааны хариуцлага тооцохоор болжээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ