"Бөртэ чоно 2014" наадамд тамирчид нэр дэвшлээ

Монголын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2014” наадмын санал асуулга өндөрлөх дөхөж байна. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ удаагийн санал асуулгад оролцож байгаа бөгөөд 70 сэтгүүлч саналаа ирүүлжээ. Энэ жилийн наадамд 18 тамирчин нэр дэвшиж байгаа юм. Тэдгээрээс сэтгүүлчид гурван тамирчинд санал өгөх аж. Тамирчид энэ жил үзүүлсэн амжилтаараа нэр дэвшсэн байна.

Оны шилдэг эмэгтэй тамирчин

1.А.Батцэцэг /чөлөөт бөхийн тамирчин/
Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд аваргалжээ.

2.О.Бурмаа /МУГТ чөлөөт бөх/
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аваргын тэмцээнээс гурав дахь медалиа хүртэж дэлхийн бөх гэдгээ баталсан. Мөн тэрээр Азийн 17 дугаар наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар “Бөртэ-чоно” наадамд дэвшиж байна.

3. Гар бууны эмэгтэй шигшээ баг
Тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа мөнгөн медаль хүртэж, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.

4.О.Гүндэгмаа /буудлага/
Спорт гар бууны 25 метрийн дасгалд тэргүүлж, 2014 оны Дэлхийн цомын АШТ-ий алтан медалийн эзэн болсон.Мөн буудлагын "Дэлхийн цом"-ын финалын тоглолтод дахин өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн юм. Тэрээр Азийн наадмын хүрэл медальтай.

5.С.Цэрэнчимэд /Чөлөөт бөх/
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шинэхэн дэлхийн аварга төрсөн нь ОУХМ С.Цэрэнчимэд юм. Тэрээр энэ онд Армийн дэлхийн аварга, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн байна.

6. Ч.Нарантуяа / буудлага /

Азийн наадмын аваргын алтан медальт тамирчин.

7.Д.Сумьяа /Самбо бөх/

Азийн наадмын хүрэл медальт, ДАШТ-д түрүүлсэн.

8. М.Уранцэцэг /Самбо бөх/

Тэрээр Азийн наадмын аварга, мөн дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн.

Оны шилдэг эрэгтэй тамирчин

1.Г.Болдбаатар /Жүдо/
ДАШТ-д 60 кг-д дэлхийн аварга болсон юм. Тэрээр мөн Азийн наадмын мөнгө, “Их дуулга” болон гранпри тэмцээний алтан медаль хүртсэн.

2.Г.Мандахнаран /Жүдо/
Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болсон.

3.Д.Болдбаатар /Мото спорт/
“Дакар раллид” амжилттай өрсөлдсөн. Мөн “Ралли Монголиа”-д түрүүлсэн юм. Мотоспортын шилдгүүдээс ганцаараа “Бөртэ чоно” наадмын шилдэгт дэвшиж байна.

4.Н.Түвшинбаяр / Жүдо/
Азийн наадмын аварга болж, гранпри тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

5.Э.Ням-Очир /Чөлөөт/
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-д хүрэл медаль хүртсэн юм.

Бусад тамирчдыг товч танилцуулахад,

- Ө.Дүүрэнбаяр /жүдо/-залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын мөнгө, гранпри тэмцээний мөнгөн медальт,

-Д. Отгондалай /бокс/-Азийн наадмын аварга,

-Д.Төмөрхүлэг /жүдо/-Азийн наадмын алт, Азийн элсний спортын наадмын алт, гранпри тэмцээний мөнгө, хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга,

-Д.Хүдэрбулга /чөлөөт бөх/-ДАШТ-ийн шагналт, Азийн аварга, Азийн наадмын хүрэл, гранпри тэмцээний хошой хүрэл медальт гэсэн амжилтаар тус тус нэр дэвшлээ.

Оны шилдэг баг

Оны шилдэг багт сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид Азийн наадамд өрсөлдсөн амжилтаараа жагсаж байна. Тэд 11 багаас шөвгийн наймд шалгарч чадсан юм. Мөн элсний наадмын шөвгийн дөрөвт үлдсэн.

Харин эмэгтэйчүүдийн хувьд Азийн наадмын 16 багаас шөвгийн наймд үлдсэн амжилтаар тус тус оны шилдэг багт дэвшлээ. Түүнчлэн “Challenge cup” тэмцээний хүрэл медальт хоккейн шигшээ баг нэрлэгдэж байна.

Оны шилдэг дасгалжуулагч

О.Балжинням-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Д.Батсүрэн-Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Д.Баттулга-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

Ж.Баярсайхан-Самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Л.Ундралбат-Буудлага спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Ц.Хосбаяр-Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн үндсэн багш

Ц.Цогтбаяр- Чөлөөт бө­­­х­­­ийн үндэс­­­ний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Ш.Цэвэлмаа-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар нэр дэвшлээ.

“Бөртэ чоно 2014” наадам энэ сарын 25-ны өдөр болно.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ