Номын сангийн тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар #000000;">#000000;">Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт санал гараагүй тул байнгын хорооны саналаар хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.9 хувь нь дэмжсэн юм. Уг хуулийг УИХ-ын чуулганы энэ сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Дараа нь #000000;">#000000;">Номын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр танилцуулсан юм. Тус байнгын хорооны ажлын хэсэг уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдээс гаргасан санал, төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулах талаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийг тусгаж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн гишүүдэд тараасан байна.

Ингээд төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулах чиглэлээр байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 82.1 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг дагалдуулан өргөн баригдсан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар баталлаа.

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан #000000;">#000000;">“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн. Гэвч чуулганы хуралдааны үдийн зарвсарлагааны цаг болсон тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг дараагийн долоо хоногт үргэлжлүүлэхээр болов.

Чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ