О.Баасанхүүгийн боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү боловсруулсан билээ.

Үүнд тамхи худалдаалах цэг сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд байх заалтыг “250 метр”болгож өөрчилсөн аж. Учир нь Тамхины хяналтын тухай хуулийг батлахдаа хэрэгжих нөхцөлийг нь бүрдүүлээгүйгээс тамхины борлуулалт ихсэж, татвар төлөгч нь багассан хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тамхины худалдаа нь далд бизнесийн хэлбэрт шилжсэн гэлээ.

Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар холбогдох байнгын хороо нь дэмжээгүй тул дэмжихгүй байх санал хураалт явууллаа. Ингээд гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Ийнхүү уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаав.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ