"Гурван охин", Амархүү нар баригдлаа
Шинэ жилийн баярын уур амьсгал орсонтой холбоотойгоор хамтлаг, дуучдын “халтуур”-ын ажил эхлээд байна. Тэдний энэ жилийн ханш хэвлэл мэдээллээр багагүй цацагдаад байгаа. Жилээс жилд дуучдын ханш нэмэгдсээр байгаа ч тэд өндөр төлбөр төлөн байж урьж авчирсан сонсогчдоо өнөөдрийг хүртэл “хулхидсаар” байгааг саяхны нэгэн явдал баталлаа. Рок, попын ертөнцөд олон жил уран бүтээлээ туурвиж яваа “3 охин” хамтлаг болон дуучин Б.Амархүү нар нэгэн байгууллагын шинэ жилд очин дуулж байтал гэнэт “хором.ком” гэсэн тамга явав. Ингээд л тэд ам барьж дуулж байсан нь илчлэгджээ.
Энэ талаар HD телевизийн захирал Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудсаараа жиргэсэн бөгөөд цахим ертөнцөөр хамтлаг, дуучдыг тойрсон хэлэлцүүлэг нэлээд ширүүн өрнөх боллоо. Жиргээчид ам барьж дуулдаг нөхдөд мөнгө төлөх хэрэггүй гэдэг дээр санал нэгдээд байгааюм.
Угтаа ам барьж дуулахыг хориглосон хууль нэлээд хэдэн жилийн өмнө гарсан санагдана. Харамсалтай нь олон жил урлагийн ертөнцөд амьдарч яваа эдгээр хууччуул ийм л үлгэр дууриалал үзүүлж явна. Урлагт ч мөн хууль гурван хоногийн настай ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ