"Хенри" хочит матар 114 нас хүрчээ

Матарыг урт насалдаг амьтан гэж та сонсож байсан уу? Тэгвэл Нил мөрний “Хенри” хочит матар өдгөө 114 настай гэнэ. Уг матар нь дэлхий дээрхи хамгийн хөгшин матруудын нэг ажээ.

Амьтан судлаачдын үзэж буйгаар, "Хенри" Ботсванд төрсөн бөгөөд түүнийг хэд хэдэн хүн рүү халдсаны дараа буюу 1903 онд барьж авчээ.

"Хэнри" матар 4 метр урт, 750 кг жинтэй бөгөөд өдрийн ихэнхи хугацааг наранд биеэ ээсэн шиг хээв нэг хэвтдэг гэнэ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ