Спорт, бизнес, улс төрийг сүлсэн улаан зангиат
Түүнийг Монголын хамгийн элит бөгөөд олны танил гэр бүлээс гаралтай гэвэл маргах хүнгүй бизээ. Заан эцгийн хүү нэгэн цагт үндэсний бөхийн аварга цолыг хүртэж, зүлэг ногоон дэвжээгээ эзэгнэнхэн байлаа. Зургаан залуу зааны дундаас торойн гарч Монгол Улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрч чадсан Д.Сумьяабазар яах аргагүй олон жил ард түмнийхээ хүндэтгэл, бахархлыг хүлээсэн бөх явлаа.
Спортоос хөндийрсөн Д.Сумьяабазарыг дотны нөхөдтэйгөө нийлэн ид "Ланд круизер"-ийн амтанд ороод байсан монголчуудын унааг залгуулах бизнест одтой явсан гэдэг.
Спорт, бизнесийн салбарт амжилт гаргасан Д.Сумьяабазарт улс төр л дутаад байсан бололтой. Төрөлх Өвөрхангайгаас биш Улаанбаатарт Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшээд л тэр шууд УИХ-ын гишүүн болсон. Спорт, бизнес, улстөр гурвыг сүлнэ гэдэг ёстой л энэ юм гэмээр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ