Каннын кино наадам эхэллээ

Кино урлагын дээд шагнал хэмээгддэг Каннын кино наадам ёслол төгөлдөр эхэллээ. Баз Лурманны найруулсан “Агуу Гетсби” киногоор 66 дахь кино наадам эхэлж байна. Кинонд Леонардо Ди Каприо, Британийн жүжигчин Кэри Маллиган нар тоглосон юм. “Агуу Гетсби”-ийн талаар янз бүрийн сэтгэгдэлтэй байгаа ч Ди Каприог гайхалтай тоглосон гэж шүүмжлэгчид дуу нэгтэйгээрярьж байна.

Энэ жилийн шүүгчдийн багийг Стивен Спилберг ахалж байгаа бөгөөд жүжигчин Николь Кидман, “Оскар”-ын шагналт Кристоф Вальф нар ажиллаж байгаа юм. Энэ оны кино наадамд 20 шилдэг бүтээл өрсөлдөж байгаа. Наадам энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэн шилдгээ тодруулна.

Каннын кино наадмын гол шагнал болох Алтан далдуу модны мөчир нь кино урлагийн талбар дахь хамгийн том шагнал мөн. Алтан далдуу модны мөчир нь Канн хотын сүлд тэмдгээс үүдэлтэй.

Өнгөрсөн жилийн шилдэг бүтээлээр “Amore” кино шалгарч байсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ