Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнийг Монголын мисс тэргүүлж байна
Өмнөд Солонгосын Сөүл хотноо болж буй “Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монголоос “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг маш амжилттай оролцож байна. Тэрээр Мисс монгол аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцож буй Э.Азбилэг нь уран нугаралтын гайхимшигт үзүүлбэрээр тэмцээний шүүгчдээс өндөр үнэлгээ авч тэмцээнийг түүчээлэн, оролцогч орны олон сая хүмүүсийг бишрүүлж, Монгол эх орноо сурталчилж явна.
Тус тэмцээний финалын шатны шалгаруулалт 2014 оны 12 сарын 19-нд СөүлийнСоме Севит боомт дээр болох бөгөөд 164 орны 10 сая гаруй хүн энэ арга хэмжээг үзэж сонирхоно гэсэн тооцоо байгаа юм.
Шинэ цагийн гоо бүсгүйчүүдийн авьяас билгийг нээн илрүүлснээр кино урлагийн од, рок попын дуучин, супер моделиуд тодрон гарах замналыг бий болгох энэ арга хэмжээ Хан мөрний арлын бүс нутагт болж байгаагаараа онцлог ажээ.
Түүнчлэн тус арга хэмжээ нь усан боомт дээрбуюу усан дээр барьсан байгууламжинд болсон, гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм. Тэмцээний ялагчийг шагнал гардуулах ёслолын арга хэмжээтэй зэрэгцэн тодруулах ба энэ арга хэмжээг “Одуудын үдэш”нэрийн дор зохион байгуулан Өмнөд Солонгосын урлаг соёлын алдартнууд хөтлөн явуулах аж. Ингээд та бүхэндээ “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэгийн тэмцээнд оролцож буй үеийн сонирхолтой фото сурвалжлагыг хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ