Энх тайвны билэг тэмдэг эмч бүсгүй

Лондон хотод болсон “Дэлхийн мисс” тэмцээний ялагчаар Өмнөд Африкийн гоо бүсгүй Rolene Strauss шалгарсан билээ. Тэрбээр 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн ажээ.

Rolene-ий аав нь эмч харин ээж нь сувилагч ажээ. Тэрбээр энэ удмаа дагаж одоо их сургуульд анагаах ухааны чиглэлээр дөрөв дэх жилдээ сурч байгаа. Сургуулиа төгсөөд магистрын зэрэг хамгаалах зорилготой байгаа гэнэ. Rolene багаасаа дэлхийн мисс болохыг хүсдэг байснаа тэмцээний үеэр ярьжээ.

Мөн тэрбээр "Үнэндээ хүмүүс өөрсдийнхөө ямар чадвартай, боломжтой гэдгээ мэддэггүй. Сайн зүйл хийж, бусдад өгч, зөв зүйлийг бүтээх боломж хүн бүрт байдаг. Өөрийнхөө энэ чадварыг олж харж чадвал дэлхий ямар гайхалтай гэж?" хэмээжээ.

Rolene Strauss улсынхаа алдартай эмэгтэйчүүдийн нэг бөгөөд эрүүл мэнд, гоо сайхны бэлэг тэмдэг болдог аж. Тэрбээр энэ жилийн Өмнөд Африкийн "Glamour" сэтгүүлийн оны онцлох эмэгтэйгээр тодорсон юм байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ