БСШУ-ны сайд Л.Гантөмөр олон улсын шүүхэд хандана

Францын Парис хотноо дуудлага худалдаагаар зарагдсан ногоон Дарь-Эхийн тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн билээ.

Энэ асуудлаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр нарзөвшилцсөн байна. Занабазарын бүтээл дэлхийн хамгийн сонгодог бүтээлийн нэгд тооцогдох болсон тул үнэ цэнийг нь өсөн нэмэгдүүлэхийн сацуу эх орондоо байлгах нь нэн чухал болохыг Л.Гантөмөр сайд хэлсэн юм. Түүнчлэн хуулийнхан, палеонтологи, урлаг судлал, шашныхан ч энд баг болж ажиллах ёстой гэдгийг онцолж байв.

Тиймээс Монголын тал энэ асуудлаар олон улсын шүүхэд хандахаар болжээ.

Монголын анхдугаар Богд Занабазарын 17 дугаар зуунд бүтээсэн хүрэл цутгамал Ногоон дарь-Эхийг Сотби компани 3.46 сая евро буюу 4.3 сая ам.доллараар зарсан юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ