Б.Ангирмаа эмээ боллоо

Үе үеийн залуусын сэтгэл зүрхэнд хоногшсон олон сайхан хит бүтээлүүдийг төрүүлсэн ая зохиогч, дуучин Б.Ангирмааг БСШУ-ны дэд сайд асан Ч.Куланда “эмээ боллоо” гэжээ. Учир нь рок попын ертөнцөд өвөрмөц шинэ өнгө төрхийг оруулж ирсэн нь “Киви” хамтлаг байсан бөгөөд тэдэнд анхны алхмыг нь зааж, өдий зэрэгт хүргэсэн нь маргаангүй Б.Ангирмаагийн гавъяа мөн. Тиймээс түүнийг тэдний “ээж” нь гэж хэлж болох юм. Харин “эмээ” гэсний учир гэвэл тус хамтлагийн ахлагч Ука нярайлж, тэд шинэ гишүүнээ хүлээн авчээ.

Ийнхүү Киви хамтлаг тавуулаа болж, багш-найз Б.Ангирмаа эмээ боллоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ