100-гийн ундаа дахин үйлдвэрлэгдэж эхэлсэн үү
1990-ээд оноос өмнөх үеийнхний амьдралынх нь дурсамжийн нэгэн салшгүй зүйл бол хуучнаар 100-гийн ундаа. 500 мл-ийн ногоон, цагаан лонхтой нимбэг, интоорын гэх мэт ундаануудыг эргэн дурсахад тэр үеийн нийгэм, амьдралын дүр зураг сэтгэлд шууд бууна. Тэгвэл энэ л сэтгэлийг гэгэлзүүлсэн нэгэн таатай мэдээлэл цахим ертөнцөөр түгэж эхэлсэн юм. Энэ бол 100-гийн ундааг дахин үйлдвэрлэж эхэлжээ гэх зураг.
Гэвч үүнийг зөвхөн АПУ ХК өөрсдөдөө зориулан үйлдвэрлэсэн гэнэ.Тус компани ажилчдынхаа шинэ жилд зориулж хуучин цагийн амтат шүүсийг үйлдвэрлэн гаргасан нь энэ аж. Уг зургийг үзсэн хэн хүнд горьдлого төрсөн нь хүсэмжилсэн, итгэсэн, таашаасан олны сэтгэгдлээс тод харагдаж байлаа. Харамсалтай нь үүнийг ард түмэн харах төдийд өнгөрч байна. Хэрэв 100-гийн ундааг дахин үйлдвэрлэвэл хэр эрэлттэй байх нь сонирхолтой санагдсаныг нуух юун.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ