Ногоон Дарь-Эхийг Парист дуудлагаар худалджээ

Өндөр гэгээн Занабазарын XVII зуунд бүтээсэн хүрэл цутгамал ногоон Дарь-Эхийг дуудлага худалдаагаар зарсан асуудал өнгөрөгч пүрэв гарагт буюу энэ сарын 11-ний өдөр болсон байна. Ийнхүү зарагдахаас нь өмнө дуудлага худалдааг зохион байгуулж байгаа “Сотби” компанийн ерөнхий захиралд манай улсын БШУ-ы сайд Л.Гантөмөр албан бичиг хүргүүлсэн аж. Энэхүү албан бичигт тус бүтээл нь Монгол Улсын өмч бөгөөд худалдан борлуулахыг хориглодог талаар дурджээ.

Гэвч “Сотби” компани төлөвлөгөөнийхөө дагуу худалдааг зохион байгуулсан юм. Тиймээс одоо БШУ-ны сайд Л.Гантөмөр хосгүй үнэт бүтээлийг хэн ямар байдлаар хил давуулсныг судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм байна.

Дээрх дуудлага худалдааг Францын Парис хотноо зохион байгуулсан бөгөөд ногоон Дарь-Эхийг 4.3 сая ам.доллароор заржээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ