С.Сэрчмаа, С.Заяа хоёрын маргааныг "Оюуны өмч"-ийнхэн тасална
"Нэгэн зүгт" хамтлагийн дуучин С.Заяа, дуучин Г.Цэлмүүн нар "Шинэ жил ирлээ" хэмээх дууг сэргээн дуулж дүрсжүүлээд удаагүй байгаа билээ.
Энэхүү дууг С.Сэрчмаа олон жилийн өмнө дуулж амьдруулсан бөгөөд тэр хоёрыг бусдын уран бүтээл зөвшөөрөлгүй авсан гэж буруутгаж улмаар "Оюуны өмчийн газар"-т ханджээ.
Харин “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа мөчөөгөө өгөлгүй, уг дууны зохиолчоос дууг нь албан ёсны зөвшөөрөлтэй авсанаа мөн цахим хуудсаараа зарласан. Дуучин Ч.Цэлмүүний хувьд санал тавьсны дагуу л дуулсан гэдгээ тодотгоод цахим хуудсаараа дамжуулж уучлал гуйгаад амжсан юм.
Ямартай ч нэгнийгээ худалч хулгайчаар нь дуудсан уран бүтээлчдийн маргааныг "Оюуны өмчийн газар" таслах биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ