Жүжигчин Б.Баярмаа 4 дэх хүүхдээ тээж байгаа юуюу

Монголын авьяаслаг жүжигчин бүсгүй, сайхан ээжүүдийн төлөөлөл жүжигчин Бүжин буюу Б.Баярмаа 4 дэх хүүхдээ тээж байгаа сурагтай гэнэ.

Гурван хүүхэд төрүүлсэн ч биеэ сайхан авч явдаг тэрбээр сүүлийн үед олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо нэвсгэр, сул хувцас өмсөх болсон нь ийнхүү хөл хүнд болсон гэх шуумыг дэгдээгээд байгаа ажээ.

Тэрээр "Playboy Mongolia" сэтгүүлээс 2014 оны "Хамгийн халуухан 10 эмэгтэй"-г шалгаруулах интернет санал асуулгаар тэргүүн байр эзэлсэн бөгөөд түүний төлөв даруу ааль, ухаалаг зан, гоолиг биеэнд эрчүүдийн нүд унаж, зүрх нь өөрийн эрхгүй алдардаг биз ээ.

Эгэл даруу залууг ханиараа сонгож ижий аав болцгоосон хөөрхөн Бүжингийнхээ гэр бүлд аз жаргал хүсье.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ