Леди Гага жирэмсэн учир үсээ будуулахгүй байгаа гэв үү

Америкийн хамгийн этгээд од болох дуучин Лэди Гага хуримаа хийн, томоожиж эхлээд байгаа. Сүүлийн үед ихэд жин нэмж байгаа түүнийг жирэмсэн байж магадгүй гэсэн цуу яриа тарсан гэнэ.

Британийн дуучин, жүжигчин бүсгүй Келли Осборн нэгэн ток шоунд өгсөн ярилцлагадаа “Леди Гага яагаад ч юм их л өөр болоод байгаа. Бэлхүүсээрээ нэлмэгэр хувцас өмсөж байгаагаас гадна үсээ шаргал өнгөөр будахаа больсон. Магадгүй тэр жирэмсэн байх. Тэгээд үсээ будах нь муу гээд хүрэн үстэйгээ явах болсон байж болох юм” хэмээн ярьсан байна.

Тэрбээр энэ сарын 04-нд Нью-Йорк хотод болсон нэгэн үдэшлэгт очжээ. Тэр үеэр авсан гэрэл зургуудыг үзвэл дуучин бүсгүйн гэдэс урагш бондойсон болох нь харагдаж байна. Харин дуучин бүсгүй энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар одоогоор өгөөгүй байна. Этгээд дуучин маань ээж болж байгаа үгүйг цаг хугацаа харуулах биз ээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ