Өнөөдөр дэлхийн миссийн интернет санал хураалтын сүүлчийн өдөр
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсыннийслэл Лондон хотноо 64 дэхь удаагийн “Дэлхийн мисс-2014″ үргэлжилж байна. Уг тэмцээнд эх орноо төлөөлж мисс Т.Батцэцэг оролцож байгаа бөгөөд тэрээр интернэт асуулгаар хамгийн их санал авсан оролцогч болсон бөгөөд 11 дүгээр сарын сүүлчийн өдрийн байдлаар нийт 50 гаруй мянган эерэг саналтайгаар тэргүүлжбайлаа.
Харин өнөөдрийн байдлаар мисс Т.Батцэцэгийн фэйсбүүк пэйжид 63300 орчим лайк дарсан байна. Хэрэв та түүнийг дэмжиж лайк дараагүй бол яг одоо амжуулаарай. Учир нь өнөөдөр фэйсбүүк болон аппликейшний санал хураалтын сүүлчийн өдөр.
Дэлхийн 131 орны гоо бүсгүйг шалгаруулах өдөр хором бүрээр ойртсоор байна. Дэлхийн миссийн титмийгөмсөх тэр гоо бүсгүйгээр Монголын сайхан бүсгүй Т.Батцэцэг шалгарах болтугай.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ