Төмөр хатагтайн зураг ариун цэврийн цаасан дээр хэвлэгджээ

Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн зурагтай ариун цэврийн цаасыг Шотландын ихэнх дэлгүүр, хоршоогоор худалдаалж эхэлсэн байна.

Шотландыг Их Британийн бүрэлдэхүүнээс салгаж, тусгаар улс болохыг дэмжсэн иргэд нэгдэж Маргарет Тэтчерийн зурагтай ариун цэврийн цаасыг худалдаанд гаргасан байна. Шотландад суугаа Их Британийн элчин сайд Дэвид Скотт дургүйцлээ илэрхийлж, нэн даруй ариун цэврийн цаасыг худалдаанаас татахыг хүсчээ.

Өнгөрсөн сар тусгаар улс болохыг дэмжигчид Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг жорлон дээр суулгаж буй баримлыг Шотландын төвд байрлуулж, дургүйцлээ илэрхийлж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ