Анжелина Жоли өвдөг сөхөрчээ

Жүжигчин Анжелина Жоли Нью-Йорк хотод бэлтгэдэг The Daily Show нэвтрүүлгийн гол баатар болжээ. Телевизийн студид орж ирэхээсээ өмнө жүжигчин бүсгүй өөрийн шүтэн бишрэгчдэд цаг зав гаргасан бөгөөд тэдэнтэй хамт гэрэл зургаа авахуулж, гарын үсгээ өгсөн гэнэ.

Нэгэн шүтэн бишрэгчтэйгээ хамт сэлфи зураг авахуулахын тулд Анжелина өвдөг сөхөрсөн нь олныг алмайруулсан аж.

Нэгэн бүсгүй Жолигийн гэрэл зураг бүхий сэтгүүлүүд тавьсан хананы дэргэд гунихран сууж байтал жүжигчин бүсгүй түүн дээр явж очоод гэрэл зургийн аппаратаар нь хэд хэдэн зураг хамт даруулжээ. Шүтэн бишрэгч нь баярласандаа нулимсаа барьж дийлээгүй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ