Ээжийнхээ алаг нүд, авьяасыг нь хүртэл дууриасан адтай охин

Алаг нүдэн И.Одноогийн амин хайртай ууган охин З.Номундарь ээжийнхээ мэргэжлийг өвлөж жүжигчин болсон адтай охин. Тэрээр ээжтэйгээ зэрэг шахам амаржиж Б.Гүнж гэх хөөрхөн охинтой болсон бөгөөд өдгөө Х-Түц хамтлагт мэргэжлээрээ ажиллаж байгаа аж.

Багаасаа ээжийгээ дагаж театрт тоглож өссөн нь түүнийг урлагт хайртай, урлагийн хүн болоход нь нөлөөлсөн биз ээ. Тэрбээр ээжтэйгээ хамт "Тагнуулч аав" кинонд тоглож ээжийгээ дууриасан чамгүй сайн жүжигчин болж яваагаа харуулаад амжсан билээ.

Залуу жүжигчин маань шинэ жилийн үдэш UBS телевизээр гарах Х-Түц хамтлагийн "Өвлийн инээмсэглэл-2014" нэвтрүүлгийн зураг авалтанд ороод тун завгүй яваа гэнэ.

Ингээд залуу жүжигчин З.Номундарийн зургаас сонирхоё.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ