116 кг жинг хаяж чадсан залуу

Австралийн иргэн Натан Меола өөрийн хүч хөдөлмөрийн дүнд 5 жилийн дотор 116 кг жин хасч чаджээ. Тэрээр өөрийгөө хоол идэж тайвшруулдаг байснаас улбаалан хэт их таргалах болсон байна. 206 кг жинтэй байсан Натан жингээ хаяхын тулд хагалгаанд орж, ходоодныхоо хэмжээг багасгасан байна.

Тус хагалгааны дүнд нэг жилийн дотор 40 кг жинг хаяжээ. Гэвч энэ нь түүнд хангалтгүй санагдаж, бэлтгэл хийж эхэлсэн байна. Тэрээр 7 хоногийн зургаан өдөр тураах төвд бэлтгэл хийж, илүүдэл жинтэйгээ шаргуу тэмцэж эхэлжээ. Ингэснээрээ тэрээр 5 жилийн дотор 116 кг жин хаясан байна.

Тэрбээр одоо тураах төвдөө дасгалжуулагч багшаар ажилладаг бөгөөд боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг өөрийн түүхээрээ үзүүлэхийг зорьдог гэнэ.

Энэ их зүйлийн ард гарна, маш том өөрчлөлт хийнэ гэдэг бол маш хэцүү, шантрах үе байдаг байсан. Харин энэ бүхнийг өнгөрсөн зүйлийг харахад одоо маш их бахархдаг хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ