Дуучин Ч.Цэлмүүн поп дивагаас уучлалт гуйжээ

Дуучин С.Сэрчмаа уран бүтээлийнхээ хажуугаар хөтлөгч хийгээд тун завгүй яваа. Тэрээр “Үнэн үү” ток шоугаар олонд танигдсан хөтлөгч НБА буюу Р.Нямбаяртай хамтран нэвтрүүлэг хийж нэвтрүүлгээ хөтлөөд багагүй хугацааг өнгөрүүлсэн.

Тэгвэл дуучин бүсгүй цахим хуудастаа нэгэн албан ёсны мэдэгдлийг хийжээ. Тэрбээр "Дуучин Цэлмүүн болон Нэгэн зүгт хамтлагийн Заяа нарын дуулсан "Шинэ жил ирлээ" дууг хөгжмийн зохиолч болон яруу найрагч дуучнаас нь албан ёсны хүрээнд эрхийг нь авч дуулаагүй юм. Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан нь ямар нэг ашиг сонирхолоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж шинэлэг юм хийхгүй хүний дуу булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна" хэмээн бичжээ.

Энэхүү мэдэгдэл гарсны дараа дуучин Ч.Цэлмүүн мөн өөрийн цахим хуудсаараа дамжуулж "Сэрчмаа эгчээ, уучлаарай! Би санал тавьсны дагуу л дуулсан болхоос албаар ингээгvй юм шvv" хэмээн уучлалт гуйжээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ