Япон дахь Монгол тэрбумтан
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос энэ жилийн бооцооны нийт үнийн дүн 432 сая иенд хүрсэн гэдгийг мэдэгдлээ. Ийнхүү мэдэгдэлтэй холбогдуулж японы сэтгүүлчид их аварга Хакухо Даваажаргалын хөрөнгө орлогын талаар сонирхох болсон төдийгүй түүнийг тэрбумтнуудын жагсаалтдаа албан ёсоор оруулсан байна.
Тэдний бичсэнээр түүний орлогыг Монгол мөнгөн тэмдэгтээр тооцвол 400 гаруй тэрбум төгрөг болно хэмээн зарлажээ. Гэхдээ их аварга өөрийн орлогын тодорхой хэсгийг "Мэргэжлийн сумогийн холбоо"-нд хандивладаг ч цолныхоо эрэмбээр тус холбооноос сард 2750000 орчим иений цалин авдаг юм байна. Үүнээс гадна тэрээр японы томоохон компаниудын сурталчилгаанд онцгой байр суурь эзэлдэг юм.
Энэ мэтчилэн япон сэтгүүлчид ёкүзона Хакухогийн хувийн амьдрал, түүний орлого гээд бүхий л санхүүтэй холбоотой мэдээллийг японы сайтуудад байрлуулан “Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэлийг гаргасан байна. Тухайлбал, түүний амьдардаг байр нь 150 сая иен буюу монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх элит орон сууц ажээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ