“Марко Поло” киноны нээлтэд Б.Амарсайхан эхнэрийн хамт очжээ
Жүжигчин Б.Амарсайхан Холливудын кинонд монгол улсаас тоглосон анхны хүн билээ. Дэлхийн 34 орны жүжигчид тоглосон “Марко Поло” 10 ангитай кинонд тэрбээр Ариг бөх дүрийг бүтээсэн юм. Тус кино энэ сарын 2-нд Нью Йоркт албан ёсоор нээлтээ хийжээ.
Жүжигчин Б.Амарсайхан эхнэрийн хамт Холливуудыг зорин киноныхоо нээлтэд оролцсон юм. Тэрээр үндэснийхээ дээл хувцасаа өмсөн улаан хивсэн дээгүүр алхжээ.
Нийт 90 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү түүхэн кино энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох бөгөөд нээлтийн ёслолд Холливудын алдартай жүжигчид оролцож байна. Мөн Young Guns, Hidalgo зэрэг Холливудын олон кино зохиолыг бичсэн John Fusco, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг найруулж байгаа Joachim Ronning, Espen Sandberg зэрэг нэрт найруулагчид оролцжээ.
Киноны зураг авалтыг Италын Венец, Малайз, Казакстан зэрэг улсад хийсэн бөгөөд 3-4 сар үргэлжилсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ