Мисс И.Төгсөө эх орондоо ирлээ
Дэлхийн нэр нөлөө бүхий гурван томоохон тэмцээний нэг болох“Miss Earth” буюу "Эх дэлхийн мисс 2014" тэмцээнд 86 орны үзэсгэлэнт охид оролцсоноос мисс И.Төгсөө шилдэг наймд шалгарсан. “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн Монгол үндэсний хувцсаа анх удаа дэлхийд таниулж, шилдгээр шалгаруулж байсан мисс Б.Гантогоогийн холбооны шугамаар манай мисс энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Түүний өмссөн гоёлын хувцсыг дизайнер О.Болд урласан байна.
"Байгаль эх дэлхийгээ хайрлая" уриатай, Эх дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд оролцож, дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхээ авч чадалгүй нүдэндээ нулимстай хоцорч байсан И.Төгсөө ийнхүү түүхэн амжилт үзүүлээд иржээ. Тэрээр 12 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд 2011 оны “Монголын сайхан бүсгүй” уралдааны ялагч, 2012 онд “Азийн төв” мисс шалгаруулах наадамд үзэгчдийн таашаалд нийцсэн бүсгүйн номинацийг тэргүүлсэн, “Үндэсний үзэсгэлэн гоо” сайхан бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээний дэд байрын шагнал хүртсэн зэрэг олон амжилт үзүүлж байсан юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ