Жастин Биберийн ээж Селенагаас уучлалт гуйжээ

Дуучин Жастин Бибер “Талархалын баяр”-аар ээждээ нохой бэлэглэжээ. Сонирхолтой нь уг нохойг "Селена" гэдэг нэртэй гэнэ. Дуучин энэ тухайгаа Инстаграм хуудсанд нийтэлжээ.

Бибер өнгөрсөн аравдугаар сард хоёр жилийн турш үерхсэн найз охин Селена Гомезоосоо албан ёсоор салж, дахин нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин нохойгоо экс хайртынхаа нэрээр нэрлэсэн явдалд нь олон нийт дургүйцэж, Селенагийн фэнүүд уучлалт гуйхыг шаардсан байна.

Энэ үйл явдлын дараа Бибер Инстаграмдаа байрлуулсан зураг, үгээ устгаж “Онцгүй зүйл боллоо. Энэ нохойг Селена бус Карма гэдэг юм” гэж бичжээ. Дуучны ээж ч мөн Селенагаас уучлалт гуйсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ