Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бие сайжирчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд мотоцикль унаж яваад осолд орсон билээ. Ослын улмаас түүний эгэм нь хугарч, багагүй гэмтэл авсан учраас эмчилгээ хийлгэхээр тэр өдөртөө БНСУ-рууявсан юм.

Харин Н.Алтанхуяг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “Эмчилгээгээ хийлгээд бие сайжирч байна. Удахгүй очно” гэж жиргэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ