С.Жавхлангийн гэргий уртын дуу, бие биелгээ заана гэв үү
С.Жавхлангийн халамжит хайртай гэргий дуучин Г.Эрдэнэчимэг уртын дуу болон ардын урлагийг хүмүүст заах их ажилд шамдан орсон бололтой .
Тэрбээр цахим хуудаснаа “Уртын дуу болон бие биелгээ сурах хүсэлтэй хүмүүс хэр олон байдаг вэ? Санаа оноогоо хэлээрэй. Би судалгаа хийж байгаа юм шүү” хэмээн бичиж бяцхан тандалт хийжээ.
Хосуудын хувьд нуган үрээ өлгийдөн авсанаас хойш багагүй хугацаанд чимээгүй байсан бөгөөд саяхнаас гэр бүлийн хосууд шинэ жилийн урилга заллагад дарагдаад байгаа аж. Ямартай ч хос дуучдын “Хар хархан харц”, “Мөнхийн урсгалт амьдрал” зэрэг дуунууд нь олон шинэ жил дээр эгшиглэх нь ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ