Азийн хатан хаан Г.Оюунгэрэлийн 100 хувийн итгэл хаачив

Азийн хатан хаан, дотуур хувцасны моделийн стандартыг бүрэн дүүрэн хангасан ганц загвар өмсөгч гэгддэг томоохон компанийн өв залгамжлагч Г.Оюунгэрэл нэр нөлөө бүхий эрчүүдтэй цөөнгүй удаа учир ургуулсан нэгэн. Энэ бүхний эцэст тэрээр “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахыг амьдралын ханиараа сонгосон билээ. Б.Бадрах хэдийгээр түүнээс зургаан насаар дүү ч гэлээ тэд гурван жил үерхэж байгаад гэр бүл болсон аж. Энэ сонголтдоо ч Г.Оюунгэрэл 100 хувь итгэлтэй байсан гэдэг.

Б.Бадрах нь угаас хэл аманд өртөмтгий, багагүй дуулианы эзэн. Тэгэхээр тэд хоёулаа хэвлэл, мэдээллийн болоод олны нүд, чихнээ өртөж явдаг сенсацитай хос юм. Тэгвэл хосуудын тухай шинэхэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Сүүлийн үед тэдний гал халуун хайр урьдынх шигээ бадамлахаа больж, таарамжгүй харилцаатай болсон гэх мэдээлэл тараад байна. Энэхүү мэдээллийг тэдний ойрын эх сурвалжаас гаргасан бөгөөд асуудал юунаас үүдэлтэй гэдэг нь хараахан тодорхойгүй байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ