Женнифер Лопез 10 сая долларын үнэтэй харш худалдаж авлаа
Дуучин Женнифер Лопез саяхан Лос-Анжелосын ойролцоо 6000 кв метр хэмжээтэй тансаг сууц, эдлэн газар худалдан авчээ. Энэхүү тансаг харшийн үнэ нь 10 сая ам.долларын үнэтэй хэмээн “New York Post” сэтгүүлд бичсэн байна.
Шинэхэн байшиндаа Женнифе найз залуу бүжгийн багш Каспер Смарт болон таван настай ихрүүдийнхээ хамтаар амьдарч байгаа аж.
Тансаг зэрэглэлийн энэ харшид тавтай тухтай амьдрах бүх л боломж бүрдсэн гэнэ. Унтлагын найман өрөө, гурван гал тогоо, жижиг том нийлсэн долоон бассейн, гэрийн театр, бүх төрлийн тоглоомын өрөөнүүд болон талбай, байгалийн чулуун саун гэх мэт өдөржингөө зугаацахад хангалттай.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ