Лэди Гагагийн этгээд гоёл

Үргэлж сонин содон зүйлийг эрэлхийлдэг америкийн хамгийн этгээд од болох дуучин Лэди Гага энэ удаа бас л үзэгчдийн амыг ангайлгаж, нүдийг бүлтийлгэжээ.

Дуучин Лэди Гага өөрийгөө амьд шинэ жилийн чимэглэл болгохоор шийдсэн бололтой. Тэрээр Парисын гудамжаар шинэ жилийн чимэглэл шиг гялтгасан цагаан, хувцас гэхэд хэцүү сарвайсан нэгэн зүйлийг өмсөж алхжээ.Үргэлж этгээд байдлыг эрхэмлэдэг хатагтай өөр ямар зүйл болон хувирахыг урьдчилан таахын аргагүй юм даа.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ