"Гоёл-2015" энэ сарын 28-нд эхэлнэ
Загварын ертөнцийнхэн төдийгүй үзэгчид ч хоног тоолон хүлээдэг “Гоёл-2015” наадам энэ сарын 28-ны өдрөөс эхэлж, ирэх 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.
Монголын Дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохион байгуулж буй “Гоёл” наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг газрууд оролцох аж.
“Гоёл” наадмыг загварын долоо хоног хэмээн нэрлэх нь бий. Монголын загварын долоо хоног энэ жил “Blue Sky”-ын “Crystal” танхимд болно.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ