С.Ганбаатар Ерөнхий сайдад нийгмийн хичээл заах гэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар уул уурхайн салбарынхны уулзалтад оролцохоор Лондон хотод байж таарав. Тиймээс үзэл бодлоо хэлж чадаагүй тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үгэнд багагүй шүүмжлэлтэй байгаа төдийгүй түүнийг нео либерал зүйл их ярьсан хэмээн эгдүүцжээ.
Тухайлбал, төрийн өмчийг хувьчлах нь 20 жилийн өмнөх алдаагаа давтахад хүргэх гэнэ. Ялангуяа улсын эмнэлгийг хувьчилбал бага, дунд орлоготой иргэд үйлчлүүлэх, эмчлүүлэх газаргүй болно гэж үзэж байна. Мөн тэрээр “Зах зээл нэрээр хүмүүсийг хар зах руу гаргах юм яриад байна. Зах зээлд ч төрийн зохицуулалт хэрэгтэй байдаг юм. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нийгмийн хичээл заахгүй бол болохгүй санагдлаа” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ