Дуучин А.Хишигдалай Олон улсын эстрадын дуулаачдын наадамд түрүүлжээ
Өвөрмөц хоолойны тембер, өхөөрдөм төрхтэй залуу дуучин А.Хишигдалай чамлахааргүй уран бүтээлч болохоо олон сайхан дуугаараа харуулж байгаа билээ.
Тэрбээр энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Тува улсын нийслэл Кызыл хотноо Монгол туургатны дунд зохион байгуулагддаг Олон улсын эстрадын дуулаачдын наадамд амжилттай оролцож, тэргүүн байрыг эзэлжээ.
Энэхүү наадмын шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг уригдан ажилласан гэнэ. Тэрбээр “Мандах нар” дуугаараа 2001 онд тус наадамд оролцож, Гран-при шагналын эзэн болж ажээ.
Мөн залуу дуучны болзоот залуугаар Опозит хамтлагийн Гантулга тодроод удаж байгаа бөгөөд тэднийг хайр сэтгэлийн холбоотой төдийгүй хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа аж.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ