Бүргэдчин охин Н.Айшолпан Дубайг зорино

АНУ-ын“Олигвы Энтертайнмент”-ын уран бүтээл хариуцсан захирал Отто Белл гэгч Британи залуу 13 настай Н.Айшолпан бүргэдчин охиныг нэг долларын гэрээгээр хуурч кино зураг авалтад оруулсан тухай бид өмнө нь нийтэлж байсан. Түүний энэхүү гэрээний булхай хэвлэл мэдээллийн орчинд нэлээд шүүмжлэл дагуулж, шуугиан тарьсан юм.

Тэгвэл энэ сарын 22-нд Япон улсын жуулчид бүргэдчин Н.Айшолпан охинтой мөн гэрээ байгуулж, киноны зураг авалтаа эхэлсэн байна. Зураг авалт ирэх сарын 05-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд зургийн ажилдуусмагц охиныг Арабын Дубай хотоор аялуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Учир нь казак хэлтэй нэгэн Япон жуулчин Арабт бүргэдийн талаар зэрэг горилох ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ