Шатрын ДАШТ-д оролцох сурагчид маргааш эх орноосоо мордоно

Бразил улсын Жуис де Фора хотноо арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Ц.Батболд ахлагчтай, мастер Н.Төвсанаа, спортын дэд мастер Ч.Баттүвшин дасгалжуулагчийн удирдлагад зургаан тамирчин оролцох юм.

Тэмцээнд оролцохоор манай баг тамирчид маргааш эх орноосоо мордох аж.

Сурагчдын ДАШТ-д оролцох шатарчид:

1. Батсайхан ЭНХСАРАН (7 нас охид)

2. Лхагважамц ОЧИРБАТ (7 нас хөвгүүд)

3. Батдэлгэр ОДГЭРЭЛ (7 нас хөвгүүд)

4. Ганганбарс МАРАЛГУА (8-9 нас охид)

5. Болдбаатар АЛТАНТУЯА (8-9 нас охид)

6. Дамбасүрэн БАТСҮРЭН (10-11 нас хөвгүүд) нарын тамирчид дэлхийн үеийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ