Японы ерөнхий сайд Шинзо Абэ шинэ сонгууль явуулахаар боллоо
Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр төлөөлөгчдийн танхимыгтарааж, шинэ сонгууль явуулахаар боллоо.
Сонгууль ирэхсарын дундуур болох юм байна.Энэ удаагийн сонгуулиар Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам олонхийн суудал авч чадахгүй бол тэрбээр Ерөнхий сайдын суудлаасаа огцрох гэнэ. Шинзо Абэгийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн дараа дуусах ч, эдийн засагтай холбоотой асуудлын улмаас хугацаанаас нь өмнө тарааж, сонгуулийг явуулахаар болсон юм.
Шинжээчдийн үзэж буйгаар уг сонгуульд Шинзо Абэгийн нам дэмжлэг авах найдлага бага байгаа аж. Учир нь саяхан явуулсан олон нийтийн санал асуулгаар Абэг дэмжигчдийн хувь буурч байгаа нь ажиглагдсан байна. Тэрбээр Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж өнгөрсөн есдүгээр сард таван эмэгтэй сайдтай Засгийн газрыг байгуулсан ч, удалгүй хоёр ч эмэгтэй сайд нь нэг өдөр албан тушаалаасаа огцорсон аж.
Ингэснээр Абэ эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлнэ гэсэн амлалтаасаа ухарч байна гэх дүгнэлтийг барууны орнууд хийгээд байсан юм.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ