Самбо бөхчүүд медалийн төлөө барилдана
Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Япон улсын Нарито хотноо эхэллээ.
Өнөөдөр манай зургаан бөх барилдаж байгаагаас эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Мөн эрэгтэйчүүдийн 74 кг-д Х.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Ц.Наранжаргал нар хүрэл медалийн төлөө барилдах юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ