Бургер Кингийн 89 салбар үүдээ барилаа
ХБНГУ-д Бургер кингийн 700 орчим салбар байдаг ажээ. Үүнээс 89 салбар нь үүдээ бариад байна. Учир нь эрүүл ахуйн шаардлага хангаагүйн дээр, эрүүл, аюулгүй байдлын хэм хэмжээг удаа дараа зөрчсөн ноцтой үйлдэл гаргажээ.
Эдгээр салбарууд бүгд Yi-Ko компанид франчайзингийн гэрээгээр харьяалагдаж байсан бөгөөд тэнд нийт 3000 гаруй хүн ажиллаж байв. Харин Бургер Кинг тус компанитай гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан гэнэ.
Түргэн хоолны сүлжээгээр Мак Доналдсын дараа ордог хачиртай талхны худалдаа эрхэлдэг Бургер Кинг дэлхийн 86 оронд 13 мянган ресторантай юм.
Г.Уянга
ХБНГУ-д Бургер кингийн 700 орчим салбар байдаг ажээ. Үүнээс 89 салбар нь үүдээ бариад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ