Бразил улсад хүний махаар хоол хийдэг байсан этгээдүүдийг баривчилжээ
Мөнгөнд хэтэрхий их шунаж хүн чанараа гээсэн үйлдэл, аймшигт хэргүүд их гарах нь ихэсчээ. Бразил улсад хүний махаар хуушуур бууз хийдэг байсан бүлэг этгээдүүдийг баривчилсан гэнэ.
Тодруулвал, 52 настай Хорхе Бельтрао Негромонте болон 53 настай Изабель Кристина Перес, 28 настай Бруна Кристина Оливейра да Сильва нар тус хэргийг үйлддэг байжээ. Залуухан охид бүсгүйчүүдэд боломжийн ажил санал болгож гэртээ ирүүлээд улмаар тэдний амь насыг нь хохироож махаар нь хуушуур, шарсан бууз хийдэг гаж үйлдлийг нь илрүүлсэн байна. Гэмт хэрэгтнүүд ойролцоогоор 30 жилийн ял авах магадлалтай байгаа гэнэ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ