Тэд Ч.Сайханбилэгээр тохироо хийх үү
МАН, "Шударга ёс" эвсэлийнхэн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар шантааж хийж эхэлсэн гэх бор шувуу саарал ордонд нисэх боллоо. Эх сурвалжийн хэлснээр, "Шударга ёс" эвслийнхэн Ч.Сайханбилэгийг дэмжих тохироотойгоор дараахьдөрвөн шаардлагыг санал болгосон гэх.
1.Н.Энхбаярыг цагаатгах
2. МАН болон бие даагчдыг засагт оруулахгүй байх
3. 2012 оны гэрээний дагуу ногдсон 4 сайдын суудлаа хэвээр нь хадгалах
4. 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээгээ эргэж харах
Эдгээр шаардлагууд нь "Шударга ёс" эвслийнх гэхээсээ илүү Н.Энхбаярынх гэвэл илүү үнэмшилтэй харагдах юм. Сүүлийн хэд хоног Н.Энхбаярын оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг олон нийтийн дунд шуугиан тарьж чадлаа. Тэрээр өрөвчхөн ард олныхоо санааг нэлээд сайн эргүүлж чадсан. Яг энэ үеийг ашиглан, нийгмээр өрөвдүүлэн байж, Н.Энхбаярыг цагаатгахыг "Шударга ёс" эвсэл шаардах болов.
Гэвч цагаатгах асуудлыг АН болон Засгийн газар шийдэхгүй. Энэ бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээний асуудал тул АН үүнээс бултах боломжтой харагдаж байгаа юм.
Харин дараагийн шаардлагууд нь боломжтой байх хэдий ч эрх баригчид эхний ээлжиндЧ.Сайханбилэгийг томилуулъя. Дараа нь асуудлыг шийдэж болно хэмээн мөн л эвтэйхэн бултаж байгаа сурагтай.
Ерөнхийдөө асуудал бүрийг дараа нь яриад тохиролцьё гэсэн тактикийг барьж байгаа бололтой.
Зөвхөн албан тушаал, суудлын төлөөх дээрх шаардлагууд үнэн бол улс орныхоо төлөө сэтгэл нэгээхэн ч цухалзуулаагүй тэднийг сонгогчид дараа дараачийн сонголтоо хэрхэн хийхээ дор бүрнээ ухамсарлаж буй биз ээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ