Хятадад амиа хорлогсдод зориулсан тор байрлуулдаг

iPhone утасны үйлдвэрлэлтэй яг адил эрч хүчээр ажилладаг Хятадын Foxconn компани нь үйлдвэр, завод, нийтийн байр гээд хаа сайгүй амиа хорлохыг хүсэгчдийг барьж авах зориулалт бүхий торнуудыг байрлуулдаг гэнэ. Бас энэ компани хэдэн зуун сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг тус мужид барьж тогтоохын тулд үлэмж хэмжээний мөнгө зарцуулдаг аж.

Ийнхүү хүний амийн төлөө мөнгө зарцуулж яваа нэг хэсэг байхад зүй бус үйлдлээр мөнгө олох нөгөө хэсэг бас байх. Хятадад тэжээгчээ алдвал ихээхэн хэмжээний тэтгэмж авдаг тул овсгоотой зарим нь шинэхэн булш ухаж талийгаачийг өөрийн тэжээгч хэмээн улсаас мөнгө сааж суудаг болсон байна. 10 удаагийн иймүйлдэл хийсэн бүлэг дээрэмчдийг хүртэл илрүүлэн барьсан байдаг.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ