Гоо сайхны хагалгаа хийлгэснээс эх орондоо ирж чадахгүй болжээ
Давхраатай нүд, өндөр хамар, хараацай хөмсөг, “V” хэлбэрийн төрхтэй л бол хөөрхөнболно гэж бүсгүйчүүд боддог. Тиймээс сүүлийн үед гоо сайхны мэс заслыг хийлгэж, өөрийн царайндаа сэтгэл хангалуун алхах болсон хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тухайлбал, Хятад эмэгтэйчүүд бүгд л европ маягийн нүд, хамартай болохыг мөрөөдөж, тэдний ихэнх нь гоо сайхны хагалгаа хөгжсөн Өмнөд Солонгосыг зорих болсон байна.
Гэвч шинэ дүр төрх нь паспорт дээрх зургаас нь өөрчлөгдсөнөөс болж зарим нь эх орондоо буцаж ирж чадахгүй асуудалд тулгарах болсон аж. Тиймээс тухайн эмнэлгээс нь гоо сайхны хагалгаанд орсон гэсэн нотолгоо болох баримт бичгийг үйлдэж өгдөг шинэ ажилтай болсон гэнэ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ