Францын эмч нар 20 долоо хоногтой ургийн гажгийг засчээ
Францын мэс заслын эмч нар эхийн хэвлийд бойжиж буй 20 долоо хоногтой ургийн гажгийг зассан байна.
Ургийн сээр нуруу буруу хөгжсөний улмаас хөл нь хөдөлгөөнгүй болж, тархинд шингэн дутагддаг байна. Эхийн умайд бойжиж буй хүүхдийн нуруу нь эдээр хучигдсан байдаг бөгөөд нурууны яс бүрэн хэлбэрээ олоогүй үед эхийн умайд зүсэлт хийж эмчилдэг байна. Ингэснээр ургийн цаашдын хөдөлгөөнд сайнаар нөлөөлдөг гэнэ.
Ийм хагалгааг Бельги, Их Британид хийдэг байна. Судалгаагаар Францад 1000 жирэмсэн эх тутмын нэгт ийм гажиг тохиолддог ажээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ