Хар тамхи тээвэрлэж байсан 11 настай охиныг саатуулжээ
Хар тамхины үйлдвэрлэл, худалдаагаараа дэлхийд тэргүүлдэг Колумби улсад 100 гаруй ширхэг хар тамхины капсул залгин Европын орон руу нэвтрэхийг завдсан 11 настай охин баривчлагджээ.
Ингэснээр тус улсын түүхэнд дэх хамгийн бага насны охин хар тамхи тээвэрлэсэн тохиолдол бүртгэгдэж байгаа юм.Түүний биеэс эмч нарнийт 104 ширхэг хар тамхины капсулыг авсан бөгөөд хар тамхины хэмжээ 500-600 грамм байсан байна.
Охины эцэг эх нь салсан бөгөөд ээжийнх нь хэлж буйгаар долоо хоногийн сүүлээр охин аав дээрээ очдог гэнэ.Одоогоор цагдаа нар эцгийг нь эрэн сурвалжилж байгаа юм байна. Калигийн цагдаагийн комиссар Хоовер Пенилла “Ямар төрлийн мансууруулах бодис болохыг нь шалгаж байгаа. Ямартай ч насанд хүрэгчдэд зориулсан гэдэг нь тодорхой байна” гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Охин одоогоор Колумбийн баруун хэсгийн Сантиаго де Калигийн эмнэлэгт эмч нарыг хяналтад байгаа аж.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ