Ерөнхийлөгч Ч.Сайханбилэгийг дэмжихээ УИХ-ын даргад мэдэгдлээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжсэн талаарх албан бичгээ УИХ-ын дарга руу хүргүүлжээ. АН-ын ҮЗХ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулчихаад Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хуультай байдаг. Энэ дагуу АН-ынхан зөвшилцөж түүнээс санал авсан нь энэ юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударгаар өрсөлдөөд гарч ирсэн хэнийг ч дэмжинэ” гэдгээ өмнө нь илэрхийлж байсан юм. Харин Ч.Сайханбилэгийн хувьд УИХ дахь АН-ын бүлгийн ихэнх гишүүд дэмжихээ илэрхийлсэн бол МАН-ын УЗ-ын гишүүд дэмжихгүйгээ мэдэгдээд байгаа билээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ