АН-ын бүлэг Ч.Сайханбилэгийн асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 13.00 цагаас хуралдахаар боллоо. Хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг дахин ярилцана гэж эх сурвалж мэдээлэв. Өнгөрсөн даваа гаригт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, ЗГХЭГ –ын даргыг АН –ын бүлгийн 19 гишүүн дэмжиж байгаа илэрхийлсэн. Гэвч МАН-ын бүлгийнхэн дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээд байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ