Цагаан ордон руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг завджээ
Энэ онд АНУ-ын Цагаан ордон руу гурван хүн зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан бөгөөдөчигдөр дахин нэг этгээд Цагаан ордон руу зөвшөөрөлгүй нэвтэрхийг завджээ.
Цагаан ордны хамгаалалтын албаны мэдээлсэнээр “Саатуулагдсан этгээд 41 настай. Айова мужийн оршин суугч болох нь тогтоогдсон. Ордноос холгүй байршуулсан автомашинд нь нэгжлэг хийж, гар буу, 44 сум, мөн хоёр хутга олсон” гэжээ.
Түүнийг мөрдөн байцааж байгаа бөгөөд бүртгэлгүй буу зэвсэг авч явсан, Төрийн тусгай хамгаалалттай газар руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан хэмээн буруутгаж буй. Өчигдрийн хэрэг явдлаас болж Цагаан ордны удирдлагууд хамгаалалын албыг муу ажиллаж байна хэмээн буруутгажээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ